Бид танд дараах давуу талуудыг амлаж байна.
Танай байгууллагын тусгай дугаараас илгээсэн болон хүлээн авсан бүх мессежийг архивт хадгална.
Байгууллагын дотоод програмтай интеграц хийснээр харилцагчдад автоматаар мессеж илгээх, хүлээн авах боломжтой.
Харилцагчийн утасны дугаар, төрсөн өдөр зэрэг мэдээллүүдийг оруулснаар автомат мессеж илгээх юм.
Мессеж илгээхдээ эхлэх болон дуусах цагийг урьдчилан тохируулснаар та цаг заваа хэмнэнэ.
Харилцагчдийн мэдээллийн санг үүсгэх, хялбар удирдах боломжтой.
Бүх төрлийн тайлан статистикийг хүснэгт болон график хэлбэрээр харах, татаж авах боломжтой.
Та доорх алхмын дагуу мессеж илгээнэ.
Бүх салбаруудад мессеж үйлчилгээг ашиглах боломжтой боллоо.
Бид танд хамгийн сүүлийн үеийн үйлчилгээг хямд үнээр санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл худалдааны төлөөлөгчтэй холбогдоорой.
Хэрэв танай байгууллага төрөл бүрийн текстэн мэдээллийг илгээх, хэрэглэгчдээсээ мессеж хүлээн авах зэрэг шаардлага тулгарсан бол та зайлшгүй мессежний тусгай 6 оронтой дугаар авах шаардлагатай юм.
Мессежний тусгай дугаарын шинэ хэрэглэгч болохын тулд www.smsnumber.mn цахим хаягт хандаж дугаар сонгох, мөн “Үйлчилгээ” хэсэгт байрлах баримт бичгүүдийг бүрдүүлсний дараа оператор компани тус бүр дээр гэрээ байгуулна.
"Холбоо барих” хэсэгт оператор компани тус бүртэй холбогдох мэдээллийг оруулсан болно.
Анхааруулга:
Хэрэв та аль нэг оператор компанитай гэрээ байгуулаагүй тохиолдолд тухайн оператор компанийн хэрэглэгчдэд мессеж илгээх боломжгүй юм.
MessagePro үйлчилгээг ашигласнаар та нэгдсэн удирдлагын интерфэйсээс бүх оператор компанийн хэрэглэгчдийн дугаарт мессэж илгээх, бүх төрлийн тайлан статистикийг гаргах, хянах, дотоод ERP, CRM болон Workchat програмуудтай интеграц хийх боломжтой юм.
Мессежний тусгай дугаарын эзэмшигч болсны дараа зайлшгүй оператор компани тус бүртэй гэрээ байгуулах шаардлагатай юм.
Үүний дараа оператор компани тус бүрээс хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг болон API-ийн мэдээллийг гаргаж өгөх бөгөөд эдгээр мэдээллийг бидэнд илгээнэ.
Мессежний тусгай дугаарыг MessagePro системтэй холбох ажлыг манай инженерүүд гүйцэтгэх юм.
Систем холболт хийгдсэний дараа бид танай байгууллагад MessagePro систем рүү нэвтрэх username, password-г илгээнэ.
Мэдээллийн ажилтнууд таны асуултанд 24 цагийн турш шуурхай хариулах болно.
70007070
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
Энхтайвны өргөн чөлөө
Express Tower 1301 тоот